Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.2.9, 3.2.10, 3.2.11-т тус тус заасны дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Энэ шалгалтад найман спортын холбоодын 21 дасгалжуулагч материал ирүүлсэнээс зургаан спорт холбоо (чөлөөт бөх, таеквондо, бокс, хөнгөн атлетик, пара хөнгөн атлетик, дугуй, )-ны 10 дасгалжуулагч дасгалжуулалтын онол, гадаад хэл (англи хэл), мэдээллийн технологи, спортын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний сорил, судалгааны үр дүнд анализ хийх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөнд тусган ашиглах, өрсөлдөгчийн судалгаа хийх өндөр чадвартай байх зэрэг чиглэлээр шалгалтаа өглөө. Үлдсэн 11 дасгалжуулагч олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй бөгөөд бүртгэл баталгаажсан тул шалгалтаа нөхөн өгөх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.167.4) 2024 оны 05 сарын 27

Хэнээр шигшээ багаа удирдуулахаа холбоо нь шийддэггүй юм уу, ийм тохиолдолд холбоо байх хэрэг байх уу, шигшээ багийн чинь дасгалжуулагч энэ шүү гээд Бат-Эрдэнэ гэдэг нэг бөх томилох юм уу

0  |  0
Top