Монголд тоглолтоо хийх Rain-ы тухай сонирхолтой 6 БАРИМТ

2024 оны 08 сарын 01

Монголд тоглолтоо хийхээр тун удахгүй ирэх БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Rain гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 6 баримтыг хүргэж байна.



Rain буюу Жун Жи Хун 1982 оны зургаадугаар сарын 25-нд БНСУ-д төрсөн. Дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин юм.

Тэрбээр бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно гэсэн утгаар тайзны нэрээ Rain гэж явжээ.
 


Түүний гэр бүл тийм ч боломжийн амьдралтай байгаагүй учир дуучин залуугийн авьяасыг дэмжих нөхцөл боломж тааруу байв. Ээж нь хоолны газарт угаагч хийж, чихрийн шижин өвчтэй байсан аж. Ээжийгээ нас барсны дараа Rain амьдралд юу ч тулгарсан даван туулж, заавал амжилтад хүрнэ гэж өөртөө болон ээждээ амлажээ.
 


Rain хоёр жил цэргийн алба хаасан. Тэр явган цэргийн дивизийн сургалтын лагерын "Онц буудагч" болж байжээ.
 

 

 Цэргийн алба хааж ирээд жүжигчин Ким Тэхитэй үерхэж эхлэн, бараг таван жил орчмын үерхлийн дараа 2017 оны нэгдүгээр сард гэрлэсэн. Тэд хоёр охинтой.

Rain, Ким Тэхи нарын хайрын түүх их алдартай. Ким Тэхид эхэндээ тоогдоогүй Rain хэрхэн тууштай байж эхнэрээ болгосон, хосуудын нэг нэгнээ хүндэлж, хайрлаж буй арга ухаанаас олон хүн суралцдаг.  
 


Rain долоон цомог, 28 сингл дуу гаргаж, дэлхий даяар аялан тоглолтууд хийсэн. Түүний хамгийн гайхалтай амжилтад хүрсэн цомог нь “It's Raining”.
 


Тэр Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравт бичигдэж, 2006, 2011 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​нэгээр шалгарч байв.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.240) 2024 оны 09 сарын 03

Монголд ирж байгаа гоё байнаа. Манай улс хөгжиж байгаа асар хурдтай Улаанбаатар хаагуур нь явсан гоё болж байна. Гоё газрууд олон үйлчилгэЭний газрууд гоё дэлгүүрүүд зөндөө л байна. Хөдөө хотоос гарвал сэнэгэнэсэн салхи зах хязгааргүй тал уул толгод үзэсгэлэни байгаль харагдана. Монгол маш сйахан орон шүү дэлхийд ганц шүү. Монголд БНСУ-ын нэртэй жүжигчид дуучид ирдэг болсон ирсэн нь мэдээж сайн явж байгаа. Rain ухаантай ээждээ амалсанаа биелүүлж чадсан. Гэр бүлдээ үнэнч бүтэлтэй яваарай. Зөв байхад болоо ш дээ Rainaa том том амжилт азжаргал хүсье.

0  |  0
alt(115.94.169.76) 2024 оны 08 сарын 04

hezeein?\n

0  |  0
Top