Хамгийн алдартай тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг болох Прада брэндийн нүүр царайгаар ажиллах нь хараал дагуулдаг гэх яриа олон нийтийн дунд байдаг аж. Учир нь уг брэндийн нүүр царайгаар ажилладаг Ази алдартнууд удалгүй гэмт хэрэг болон асуудалд орооцолдож карьераа алдах хэмжээнд хүрдэг байна. Ингээд домогт Прада брэнтэй гэрээ байгуулсан ч карьерийн уналтад орсон супер оддыг танилцуулъя.
1. Нагано Мэй
Японы алдарт жүжигчин Нагано Мэй нь Өмнөд Солонгос хоёр алдартантай үерхэж байсан бөгөөд энэ нь багагүй шүүмлэл дагуулсан. Үүнээс гадна гэр бүлтэй хүнтэй дотно харилцаатай гэх мэдээлэл цацагдсан нь түүний карьерийг уналтад хүргэжээ.
2. Red Velvet хамтлагийн Irene
Тэрээр 2020 оноос эхлэн Прадагийн нүүр царайгаар ажиллаж эхэлсэн бөгөөд харилцаа, хандлагын асуудалтай гэх мэдээлэл цацагдаж мөн л карьер нь унахад хүрч байжээ.
3. Жэн Шуан
Хятадын жүжигчин Жэн Шуан "Meteor Garden" кинонд тоглож багагүй алдартай болохын зэрэгцээ алдарт Прада брэндтэй гэрээ байгуулжээ. Гэсэн ч нөхрөөсөө салж, тээгч эхийн тусламжтай төрүүлсэн хүүхдүүдээ хаяж явсан гэх дуулиан дэгдэж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдож байжээ.
4. Ким Сү Хён
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Сү Хёнтой насанд хүрээгүй байхад нь болзож байсан гэх дуулианд өртөөд буй. Уг мэдээлэл цацагдсаны дараа Прада брэнд Ким Сү Хёнтой хийсэн гэрээгээ цуцалсан байна.
5. Ли Йефэн
Хятадын жүжигчин Ли Йефэн 2015 онд Forbes сэтгүүлээс зарласан Хятадын хамгийн алдартай эрхмүүдийн жагсаалтын 9-д бичигдэж байв. Гэсэн ч 2022 онд биеэ үнэлэлтийн хэрэгт холбогдож, түүнийг тоглосон уран бүтээлүүдийг олон нийтэд цацахыг хориглон алдартай брэндүүд хийсэн гэрээгээ цуцлахад хүрчээ.
6. EXO хамтлагийн Чан Ёль
Тэрээр найз бүсгүйтэй хэрнээ олон тооны бүсгүйчүүдтэй болздог байсан гэх мэдээлэл цацагдаж нэр хүнд нь багагүй унасан. Хэдийгээр Прада түүнтэй хийсэн гэрээгээ цуцлаагүй ч олон нийтэд нэр хүнд нь муу хэвээр үлджээ.
7. Кай Ко
Тайванийн жүжигчин Кай Ко нь 2014 онд марихуан хэрэглэсэн хэрэгт холбогджээ. Уг дуулианаас өмнөхөн Прада брэндтэй гэрээ байгуулаад байжээ.
8. Цай Шү Күн
Хятадын дуучин Цай Шү Күн 2023 онд нэгэн эмэгтэйг бие давхар болгож, улмаар үр хөндөлт хийлгэсэн гэх мэдээлэл цацагдаж байжээ. Тухайн үед уг мэдээлэл багагүй дуулиан дэгдээж байсан бөгөөд тэрээр мөн л Прада брэндийн нүүр царайгаар ажиллаж байх үед уг дуулиан гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )