Улаанбаатарт стрессийн гаралтай СЭТГЭЦИЙН ЭМГЭГ нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тайлангаар дэлхий дээр 8 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалттай амьдарсан он жилүүдийн 15.6%-д сэтгэц болон зан үйлийн эмгэгийн шалтгаант өвчлөл нөлөөлсөн байна. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд  үүнээс 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлж байна.

Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн тархалтыг авч  үзэхэд нийт сэтгэцийн эмгэгийн 31.0%-ийг сэтгэл түгших эмгэг, 28.9%-ийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байна. 

Монгол Улсын хэмжээнд 11,746 хүнийг хамруулсан судалгаагаар (2013-2019) сэтгэл түгших эмгэг 18.4% (n=2163), органик бус нойрны эмгэг 17.5% (n=2059), архаг ядаргаа 16.2% (n=1908), тайлбарлаж боломжгүй биеийн зовуурь шаналгаа 11.9% (n=1403), архинд донтох эмгэг 6.4% (n=753), сэтгэл гутрах эмгэг 6.2% (n=734) тархалттай байна гэж гарчээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатайд тооцогдох болжээ. 

Сэтгэцийн  эрүүл  мэндийн  үндэсний  төв  нь сэтгэцийн  эрүүл  мэндийн  төрөлжсөн тусламж  үйлчилгээг  сайжруулах  зорилгоор 2022 оноос эхлээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх MhGAP  хөтөлбөрийг шат дараалалтай хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд үндэсний сургагч   багш, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд, насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд болох тэнэгрэл, сэтгэл гутрал, эпилепси, солиорол, амиа хорлолт, мансууруулах бодис   хэрэглэх эмгэг болон зайлшгүй шаардлагатай эмчилгээний чиглэлээр үйл ажиллагааны удирдамж, интервенцийн гарын авлагыг монгол хэл дээр орчуулж, хэвлүүлсэн. 

2022-2023 онд төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур, Налайх, Баянгол дүүрэг хөдөө орон нутгаас Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн нийт 465  эмч,  мэргэжилтнүүд  сургалтанд  тус  тус  хамрагдсан ба цаашид илүү олон өрх сумдыг хамруулахаар ажиллаж  байна. 

Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулахаас гадна сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг анхааран ажиллах хэрэгцээ шаардлага байсаар байгаатай холбогдуулан тус чуулганыг зохион байгуулах болсон.

Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтарсан зөвлөмж, дүгнэлтийг тодорхойлж гаргана.

Хэрэв танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дараах асуудлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд 24 цагийн турш холбогдох боломжтой.

Үүнд,

  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал:
  • Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзуйн хямрал
  • Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
  • Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн тулгамдсан асуудал зэрэг багтана.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(66.181.177.152) 2024 оны 10 сарын 17

Энэ хотод стреесгүй амьдрах арга алгаа хурдхан гадаад руу дүрвэх тухай л боддог болжээ

0  |  0
Зочин(202.126.91.132) 2024 оны 10 сарын 16

Хоолоо олж идэхэд учир бий шүү хөө. Эрт дээр үед ч, одоо үед ч, ирээдүйд ч уур уцаар, бухимдал байдаг л зүйл шүү хөө. Түүнээс чиний хэлж байгаа шиг гэв гэнэт гарсан сэтгэцийн өвчлөл бишээ хөөө байж л байсан байсаар ч байх болно. Хүн байгаа цагт уур уцаар, бухимдал, хэрүүл зодоон уйлаан майлаан, ИНЭЭД ХӨӨР ГЭЭД БАЙЖИЛ БАЙСАН ОДОО Ч БАЙХ БОЛНО, БАЙСААР Ч БАЙХ БОЛНО

1  |  0
Top