Өнөөдөр 2026.06.10. Энэ оны 161 дахь өдөр бөгөөд он дуусахад 204 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 52 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн зайрмагны өдөр, Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр тохиож байгаа бол Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдөр, Японд Цагны өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөлбөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли, Оросын дуучин МакSим зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
671 онд Япон улсын эзэн хаан Тенжи "Рококү" нэртэй усан цагийг танилцуулав. Усны хэмжээсээр цаг заадаг уг төхөөрөмжийг нийслэл Оцү хотноо байршуулжээ.
1793 оны энэ өдөр Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.
Мөн оны энэ өдөр Вашингтон АНУ-ын нийслэл хот болов.
1909 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.
1921 оны энэ өдөр ОХУ-ын Тула мужийн “Ясная Поляна”-д Лев Толстойн гэр музейг байгуулсан билээ. Лев Толстой “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг алдартай олон бүтээлээ туурвижээ.
1940 оны энэ өдөр Итали улс Франц, Их Британид дайн зарлажээ.
1943 оны энэ өдөр Америкийн худалдаачин Милтон Рэйнолдс Унгарын иргэн Ласло Бирогийн зохион бүтээсэн авто үзэгний патентыг АНУ-д авсан байна.
1947 оны энэ өдөр Шведийн “Сааб” компани анхны автомашинаа үйлдвэрлэжээ.
1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Израил, Египет, Сири, Иордан, Ирак, Алжирын хооронд болсон зургаан өдрийн дайн дууссан байна.
1971 оны энэ өдөр АНУ Хятадын худалдаанд тавьсан хоригоо цуцалжээ.
1997 онд Камбожийн дарангуйлагч бөгөөд Улаан Кхмерүүдийн удирдагч Пол Пот нутгаасаа зугтахаас өмнө Батлан хамгаалахын сайд Сон Сен болон түүний гэр бүлийн 11 гишүүнийг хороох тушаал өгчээ.
2002 оны энэ өдөр Их Британид хүн хооронд төв мэдрэлийн систем мэдээлэл хэрхэн солилцдог болохыг анх удаагаа туршжээ.
2018 оны энэ өдөр Ангараг гарагийг судлах "Оппортюнити" өөрөө явагч сүүлийн мэдээллээ дамжуулав. АНУ-ын Сансар судлалын агентлаг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд холбоогоо тасалжээ.
Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )