ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.06.09. Энэ оны 160 дахь өдөр бөгөөд он дуусахад 205 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын найз нөхдийн өдөр, Олон улсын архивын өдөр тохиож байгаа бол  Аргентинд Геологичдын баяр, Угандад Үндэсний баатруудын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Канадын жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Майкл Жей Фокс, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Жонни Депп, Германы хөлбөмбөгч Мирослав Клозе, Америк-израилийн жүжигчин Натали Портман, Английн жүжигчин Лорен Сока зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

68 онд Ромын эзэн хаан Неро амиа хорлов. Ингэснээр Юлиан-Клавдын засаглал нуран унаж иргэний дайн дэгдсэн. Энэ цагаас хойш Гальба, Отто, Вителиус, Веспасян гэсэн дөрвөн эзэн хааны үе эхэлсэн билээ

1793 оны энэ өдөр Дээд Канадад боол оруулахыг хориглов.

1889 онд Ром хотод Жордано Бруног шатаасан газарт хөшөө босгожээ.

1900 оны энэ өдөр Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний тэмцэгч Бирса Мунда холерын халдвараар Британийн шоронд насан эцэслэжээ

1930 онд АНУ-ын зартай дээрэмчин Аль Капонегийн харьяа уушин газарт мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө алдсан сэтгүүлч Жейк Линжи Иллинойс мужийн галт тэрэгний зогсоолд бусдын гарт амь үрэгдэв. Тухайн үед тэрээр Аль Капонед 100 мянган ам.долларын өртэй байсан гэдэг

1948 оны энэ өдөр Олон улсын Архивын зөвлөл байгуулагдсан нь одоогийн ЮНЕСКО-гийн үүтгэл болов

1963 оны энэ өдөр Уинстон Черчилль АНУ-ын Хүндэт иргэн болжээ.

1969 оны энэ өдөр Брайан Жонс “Роллинг Стоунс”-аас гарч буйгаа мэдэгдэж, түүний оронд Мик Тэйлор оржээ.

1993 оны энэ өдөр АНУ-д Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарсан байна.

2010 онд Афганистаны Кандагарт хуримын ёслолын үеэр бөмбөг дэлбэрч, дор хаяж 40 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.

2024 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын парламентын сонгуулийн дараа Францын Үндэсний ассамблейг тарааж, ээлжит бус сонгууль зарлав.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top