Хүний эрхийн үндэсний комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн хяналтын талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр СЭМҮТ-ээс "Урт хугацааны сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилж, 22 сая төгрөгийн эмчилгээ хийх төсөв улсын төсөвт суусан байгаа. Мөн СЭМҮТ-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Сүрьеэгийн тасгийг нээсэн. Сэтгэцийн эмгэгээр шаналж буй сүрьеэтэй иргэдийг 100 хувь үнэ төлбөргүй эмчилж байна" гэлээ.
СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын эрхийг зөрчсөн байж болзошгүй удирдлагын багийн ажил үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ажлын хэсэг нийт зургаан асуудлын хүрээнд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.
Түүнчлэн СЭМҮТ-ээс өгч буй цаг үеийн мэдээллээр стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 4 дахин өссөн байна.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )