СОР29: Рафаэль Гросси Ираны цөмийн хөтөлбөрийн талаар

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

“Дэлхийн цөмийн асуудал чухал сэдэв. Иран бол стратегийн асуудал бөгөөд тус улсын төлөөлөгчидтэй энэ сэдвийг Тегеранд хэлэлцэх учиртай гэж Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси Баку хотноо болж буй СОР29 бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Талууд байнга уулзаж байгаа. Тегеран хотноо би Ираны Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд болон бусад албаны хүмүүстэй энэ асуудлаар уулзалт хийх гэж байгаа” хэмээн тэрбээр тодруулсан байна. Түүний хэлснээр, геополитик, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд харилцан хамааралтай. Гаргаж буй шийдвэрүүд аль аль талын сонголттой нягт холбоотой. Тиймээс аюулгүй байдал, эрчим хүчний асуудал нь чухал хүчин зүйлс болоод байна гэжээ.

Тэрбээр цөмийн эрчим хүч энэхүү арга хэмжээнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гээд нүүрстөрөгчийн хийгүй ирээдүй рүү шилжих үе шаттай, тэнцвэртэй арга замыг эрэлхийлэх нь чухал гэж онцолжээ. Ингэхдээ нийгэм, эдийн засаг, хөдөлмөр болон бусад хүчин зүйлсийг тооцоолох учиртай. Манай агентлагийн зүгээс цөмийн эрчим хүчний үүрэг ихээхэн нэмэгдэх ёстой гэж үзэж байна. Тиймээс бид Бакуд ирээд байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top