Жүжигчин Гу Хён Жон яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 18

 

Жүжигчин Гу Хён Жон энэ сарын 16-нд нээотээ хийсэн "Namib" киноны хэвлэлийн бага хуралд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ирж чадаагүй тухай тус киноны арын албаныхан мэдээлжээ. 

Тэрээр хэвлэлийн бага хурал болох өдрийн өглөө ухаан алдан унаж, яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Тус киноны зураг авалтын дундуур хэд хэдэн удаа ухаан алдан унасан түүний биеийн байдал сайнгүй байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна. 

Түүнийг чухам ямар өвчний улмаас ийн ухаан алдах болсныг олон нийтэд зарлахаас татгалзжээ. Энэ жил 53 нас хүрч буй түүний биеийн байдалд санаа зовнисон шүтэн бишрэгчид нь дэмжиж буйгаа илэрхийлэн, тун удахгүй цацагдах драмад нь амжилт хүсжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнгэр(202.21.109.31) 2025 оны 03 сарын 13

Мансуураа л биз Үхсэнч бидэнд ямар хүртээлтэй юм

1  |  4
Top