Тель-Авивын захад орших жижиг хотод гурван автобусанд тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсантай холбогдуулан Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху яаралтай зөвлөлдөөн хийсэн байна.
Израилын засгийн газрын тэргүүн террористуудын голомтыг олж устгах өргөн хүрээтэй цэргийн ажиллагааг Иудея болон Самария тойрогт явуулахыг армийнхаа удирдлагад өгсөн ажээ. Мөн ирээдүйд гарч болзошгүй халдлагаас сэрэмжлэх урьдчилсан арга хэмжээг чангатгахыг Израилын цагдаагийн газар болон аюулаас хамгаалах албанд үүрэг болгосон байна. Тель-Авивын тойрогт орших Бат-Ям хотод хоёрдугаар сарын 20-нд хоосон автобуснуудад тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн ажээ. Одоо цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Израилын автобусны бүх жолоочид үе үе зогсож, автобус дотор сэжигтэй зүйл байгаа эсэхийг шалгаж байх үүрэг өгсөн аж.
Сэтгэгдэл ( 0 )