Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн уугуул иргэдийн сар шинийн нэгдсэн золголт өчигдөр (2025.03.12) "Бөхийн өргөө"-нд боллоо.
Нийслэлд ажиллаж, амьдардаг дундговьчуудын нэгдсэн золголтын үеэр Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөдөөгийн Сэргэлт - Шинэ Дундговь” хөтөлбөр, дэд хөтөлбөр, нээлттэй ажлын байрны танилцуулгыг хүргэсэн нь онцлог байв.
Золголтод зориулсан Дундговь аймгийн сум бүрээс төлөөлөн ирсэн хүчит 32 бөхийн барилдаан, урлагийн тоглолт, азтан шалгаруулалт гээд олон хөтөлбөрийг нутгийн захиргааны зүгээс бэлджээ.
Дундговь аймгийн хувьд чадварлаг боловсон хүчнээр хүчээ сэлбэх, аймаг нутагтаа өөрийн хөгжил дэвшлийг нэмэгдүүлье гэсэн хүн болгонд нээлттэй байдлаар байхаас гадна бүсчилсэн хөгжлийн хүрээнд бусад 3 аймгаасаа хөгжил хоцронгуй байгаагаа илүү бодитоор нэмэгдүүлэх ёстой гэх байр суурьтай байгаа юм. Энэ ч утгаараа хэд хэдэн төсөл хөтөлбөр эхлүүлээд байгааг нутгийн удирдлагууд танилцуулсан.
Дундговь аймгийн хувьд олон жилийн турш хөгжил дэвшлээрээ 21 аймгаас 21 дүгээрт жагсаж ирсэн. Шинэ удирдлага шинэ менежментийг нутгийн зон олны зүгээс хүсэж, хүлээлт өндөр байгааг илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )