Сайн дурын даатгалыг ЗЭЭЛИЙН ШАЛГУУРТ нийцүүлэх хүсэлтийг БАНКУУДАД тавьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

Нийгмийн даатгалын ерөнхий газраас арилжааны банкуудад дараах хүсэлтийг гаргасан талаараа мэдээллээ. 

Нийгмийн даатгалын байгууллага нь 1161.3 мянган албан журмын даатгуулагч, 171.3 мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг аж. 

Тодруулбал, "Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган, иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банкуудад хандан уламжилжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 19

НДШ г сайн дураар төлөх сонирхолгүй болгосон хүн бол сайд асан Булгантуяа с ер нь дэмжих ёстой байсан

1  |  0
Close menu