ЗӨВЛӨМЖ I Өөрийн ​​​​​​​IBAN дугаарыг хэрхэн мэдэх вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Арилжааны банкууд дахь иргэд, аж ахуйн нэгжүүдийн дансны дугаарыг энэ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн IBAN буюу Олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлээд байна. 

Одоогоор Европын холбооны бүх улс, Швейцар, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Герман, Их Британи зэрэг дэлхийн 75 улс IBAN дугаарлалтыг ашиглаж буй.

Эл стандартын дагуу энэ сараас эхлэн Монгол Улсын нийт иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн шинэ дансны дугаарыг ашиглах ба бүх банкны ямар ч гүйлгээнд, дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ашиглан гүйлгээ хийж байна.

International Bank Account Number (IBAN) дугаар гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO 13616 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм. 

Харилцагч та өөрийн хэрэглэдэг интернэт банк руу нэвтрэн, "Дансны дэлгэрэнгүй мэдээлэл", IBAN дугаар гэх мэтээр үүсгэсэн нэмэлт цэснээс өөрийн дансны IBAN дугаараа харах боломжтой.


IBAN дугаар ашиглах нь ямар давуу талтай вэ?
 

  • Олон улсын стандартад нийцсэн дансны дугаар ашиглах нь гүйлгээний хурдыг нэмэгдүүлнэ. 
     
  • Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг саатах болон буцахаас урьдчилан сэргийлнэ. 
     
  • Нэр болон данс зөрүүтэй, давхардсан тохиолдол гарахгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu