Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

2025 оны 04 сарын 13

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг алдагдал нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ, дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Монгол улсын эдийн засгийн бүтцийн онцлог гэх мэт эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг. Төлбөрийн тэнцлийн ашиг, алдагдлын гүйцэтгэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон гадаад валютын албан нөөцөд тусгалаа олж байдаг.
 

  • Төлбөрийн тэнцэл 2025 оны эхний гурван сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоололтой байна. Гуравдугаар сарын статистик гарах болоогүй, гэхдээ эхний хоёр сарын хандлага хадгалагдана гэж үзвэл, энэхүү алдагдлыг үндсэндээ урсгал дансны алдагдал тайлбарлаж байна.
     
  • Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.
     
  • Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний гурван сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурав. Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллароор буурлаа. Үүнээс үзвэл 2025 оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллараар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар буураад байна /Гаалийн Ерөнхий газар/.
     
  • Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн. Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны IV улиралд долоо хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал банкуудаас ирж байсан бол уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөөд байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллароор өсжээ.
     
  • Иймд Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж ажиллаа. Тус валютын дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байна. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны I улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
     
  • Нөгөө талаас, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарч, арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.доллар (валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү)-т хадгалагдаж байна.
     
  • Монголбанкны төсөөллөөр 2025 он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байна.
     

Дүгнэлт: Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 орны I улиралд харьцангуй өндөр байв. Уг дарамт цаашид буурах хүлээлттэй байгаа тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай тухай бүр оролцон ажиллаж байна. Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.35) 2025 оны 04 сарын 14

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
Засаг(103.212.118.171) 2025 оны 04 сарын 13

Валютын ханш ч яахав,ард түмэн ардчиллыг жинхэнэ утгаар нь Монголд ялуулах хүлээлттэй байна.

0  |  0
Зочин(202.9.40.99) 2025 оны 04 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu