2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд нисдэг такси үйлчилнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 17


2028 оны зуны олимпын наадмам АНУ-ын Лос-Анжелес хотод болно. Энэ хот замын түгжрэлээрээ зартай.

Тэгвэл түгжрэлд цаг алдалгүйгээр тэмцээн уралдаанд түргэн шуурхай очихыг хүссэн үзэгчдэд нисдэг таксигаар үйлчлэхээр судалж, төлөвлөж байгаа ажээ.
 


Олимпын наадам болон паралимпийн тэмцээн уралдааныг үзэх гэж Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэгчдэд нисдэг такси хямд үнээр үйлчлэх ёстой гэсэн чиг барьж байгаа юм байна. Энэ дагуу тэмцээнийг зохион явуулах хорооныхон Archer Aviation-той хамтран ажиллахаар болж, хотын хэдэн арван хэсэгт нисдэг таксины талбай бий болгох ажээ. Нисдэг такси нэг удаагийн үйлчилгээндээ дөрвөн зорчигч авч явах боломжтой байх бөгөөд Лос-Анжелесийн дүүргүүдэд 10-20 минутын дотор хүргэнэ.
 


2024 оны Парисын олимпын наадамд нисдэг таксины үйлчилгээ үзүүлэх тухай яриа гарсан ч Европын Холбооны зарим өндөр албан тушаалтнуудаас зөвшөөрөл авч чадаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu