[ БИДНИЙ НЭГ ] Хүүгийнхээ төлөө... Итгэл алдрах эрх үгүй | Дөрвөн хүүхдийн ээж Д.Байгальмаа

2025 оны 05 сарын 20

Хоёр ихэр үрээ өлгийдөн авсан ч хүү нь дутуу төрөлтийн улмаас саажилт үүссэн гэж ярих түүнийг Д.Байгальмаа гэдэг. Хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгохгүйн төлөө монголдоо очоогүй эмнэлэг, бариач бараг байхгүй, гэсэн ч итгэл найдвар нь тасрахгүй явсаар хүүгээ эмчлүүлэх газраа олжээ. Одоо тэрбээр Хятадын Чиндао хотод Олон улсын Хүүхдийн тархины өвчний "Runhot" эмнэлэгийн төлөөлөгчөөр ажиллаж, хүүгээ эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн "Бидний нэг" видео ярилцлагын буландаа Д.Байгальмааг онцоллоо. 

Тэрбээр "Хоёр ихэр хүүхдийн маань нэгийг саажилттай гэж хэлэхэд дэлхий хөмрөх шиг л санагдсан. Гэсэн ч би хүүгийнхээ төлөө бүх цаг хугацаа, бүх боломжоо зориулах ёстой ээж хүн. Хүү, бид хоёр зөв замаа олоод зогсохгүй, адил бэрхшээлтэй олон хүүхдэд туслах үүд, хаалгыг нээж чадсандаа баяртай яваа" хэмээв.

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 20

Өвчтэй болсон бүх хүмүүстээ хэлэхэд буруу зөрүү маш их явж хугацаа мөнгө алддаг юм бналээ шүү сайн судалж бодож эхлээрэй гэж захиж бна

0  |  0
Top