Олимпын аварга, АНУ-ын бөх Кайл Снайдер өнгөрсөн тавдугаар сарын 9-ны 20:30 цаг орчимд Охайо мужийн нэгэн зочид буудалд биеэ үнэлэгчид бэлэн мөнгө төлж уулзах гэсэн хэргээр баривчлагдсан.
2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жингийн аварга Снайдер цагдаа нарын тавьсан өгөөшийг “үмхэж”, биеэ үнэлэгчдийн зуучлагтай ярилцлаа хэмээн бодож зочид буудалд 30 минутын дараа очоод баривчлагдсан юм.
Тэгвэл 29 настай тамирчин хэргийг сунжруулахгүй байхаар шийдэж, гэм буруугаа өнгөрсөн даваа гаригт бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс түүнийг 250 ам.доллароор торгож, шүүхийн төлбөрийг төлөөлүүлэхийн зэрэгцээ “Жоны сургалт”-д явахыг даалгажээ. “Жоны сургалт” гэдэг биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэх донтой хүмүүсийг хамаарлаас нь гаргахад чиглэсэн сургалт юм байна.
Зочид буудлын өрөөнд цагдаа нар зургуулаа ороход Кайл Снайдер өмдөө тайлчихсан зогсож байсан тул түргэхэн буцаан өмсөхийг шаардаж, “Таныг бид өмдгүйгээр гутамшиг болгон авч гарахыг хүсэхгүй байна” хэмээн цагдаа хэлсэн тухай өмнө мэдээлсэн.
Кайл Снайдерийн цахим дахь бүртгэлээс бол хөлбөмбөгч бүсгүй Мэдди Пэктэй гэрлэсэн. 2016 оны олимпын наадмын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын спорт, фитнесс, хоолзүйн зөвлөхөөр ажиллах болсон.
Тэрбээр тамирчны замналдаа олон улсын тэмцээнээс 42 медаль хүртсэний 30 нь алт юм.
Сэтгэгдэл ( 2 )
цагдаа нар нь өөрсдөө жинхэнэ гаж донтонгууддаа
цагдаа нар нь өөрсдөө жинхэнэ гаж донтонгууддаа