Хүмүн хөх агаарт дэгдтлээ хар цагаан хэл амны дунд сэлэн сэгчүүлэн сэхэн сэхээрэн амьдрах. Хүчтэй нь хөлөө олж, хөлгүй нь шаварт шигдэн явах нь жамаар даялах жаргал зовлонгийн далайн хууль буюу. Хуучин цагт ч зүдүү байсан шинэхэн “цээж баян” ардаа чилээгчдийн ачаар ч алиа мэдэхгүй, аядахаа мэдэхгүй алмайран туулах нь орчлонгийн жам бус, харин ороолонгуудын зохиосон оночгүй хууль юм. Одоо дэлхий огоорч мэдэж мэдэрч эхэлжээ.
Тавлаад явах таатай биш ч талаар нэг бэлчсэн танхайчуудыг хумьж, талын Монголыг амаржуулах нь харин жинхэнэ там болжээ. “Тавилан юм даа” хэмээн тамшаахгүй, танихгүй таньдаг хүмүүстэй тааралдах төдийд тавлах биш тарчилж яваа нь мэдрэгдэх бөлгөө. Тамшаалан сонсох нь нэг хэрэг ээ, танилаа хэмээн тал татах хоёр хэрэг ээ.
Тахиа шувууны мах хүртэж, тамтгаа алдаж байгаа танхай монголчуудыг тахир дутуу болгосон танай ардчилал юу авчрав. Алагчлал, баян ядуугийн тасрал, бардамнал, багачууд ихэсээ сонсохоо больсон их багагүй эзэн соёрхолтонгууд тодорсон. “Эзэн нэг, эмх нэг” гэдгээ умартсан эртний ёсоо улдаа хаясан увайгүйчүүд, урвагчид улаан мөнгөөрөө ээжийнхээ далан дээр мэргэлэгсэд, мэхлэгсэд, мэдээ нь алдсан мэлгэрүүд л олширч. Миний Монгол энэ бишээ. Ээж аавыгаа таньдаг, эцэг өвгөдөө энэрдэг, эмгэн буурлуудаа эргэдэг, нялхсаа хайрладаг, нярайгаа ширгэлдэг ёсон хаачив. Эрлэгт мордов уу, элийд баригдав уу энэ асуултанд та хариулах гээд үзээрэй.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )