Израилын цэргүүд дипломатууд руу гал нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

Израилын цэргүүд Иордан голын баруун эрэг дээрх Женин хотод гадаадын дипломатууд руу гал нээсэн хэрэг гарчээ. Европын Холбоо, Египет, Морокко, ОХУ, Иордан зэрэг 20 гаруй орны дипломатууд Женин хотод палестин дүрвэгсдийн амьдарч байгаа нөхцөл байдалтай танилцах зорилгоор очсон байжээ.

Израилын тал дипломат төлөөлөгчид замаасаа гажиж, зөвшөөрөгдөөгүй бүсэд орсон тул анхааруулах зорилгоор гал нээсэн гэж тайлбарласан байна.

Болсон хэрэгтэй холбогдуулан Итали, Францын гадаад хэргийн яамд Израилын элчин сайдыг дуудан, тайлбар шаардсан байна. ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан төлөөлөгч Кая Каллас хэргийг албан ёсоор шалгаж, дипломатуудын амь насанд аюул учруулсан үйлдэл гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ. Туркийн гадаад хэргийн яам гаднын дипломатууд руу гал нээсэн нь Израил олон улсын эрх зүй, хүний эрхийг үл хүндэтгэдэг болохыг дахин нотолж байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu