Apple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобсын охин, 26 настай Ив Жобс хуримын өмнөх охидын үдэшлэгээ хийжээ.
Их Британийн морь унаач, олимпын аварга Харри Чарльзтай гэрлэхийнхээ өмнө ёсыг дагаж үдэшлэгтээ найз бүсгүйчүүдээ урьж, Италийн Каприд амарчээ.
“Хайртай охидынхоо хамт ямар сайхан амрав аа” хэмээн Ив Жобс бичээд үдэшлэгийнхээ зургуудаас нийтэлсэн бөгөөд тэрбумтан Билл Гэйтсийн охин Фиби мөн олимпын аварга Эйлин Гү нарын зэрэг олны танил олон хүн лайк даржээ.
Ивийг хоёр настайд аав нь морины нуруун дээр анх гаргасан гэдэг. Тэр цагаас хойш моринд дуртай болж, зургаан настайгаасаа тогтмол морь унаж, өөрийгөө Хүн-Морь гэж хүртэл нэрлэх болсон юм.
Ахлах сургуулиа төгсчихөөд Стэнфордын Их Сургуульд суралцах эрх авсан ч тэмцээнд оролцож, өөрийгөө сорих гэсэндээ нэг жилийн чөлөө авч байлаа. 2019 онд АНУ-ын шигшээд багтан Пан Америкийн АШТ-д амжилттай оролцсон юм. Харин үүний дараагаар тэмцээнд оролцохоо больж, загвар өмсөгчөөр ажиллаад үзсэн.
Моринд дурласан сэтгэл нь түүнийг үе тэнгийн тамирчин Харри Чарльзтай танилцаж, дотносох үүдийг нээж өгчээ. Харри Чарльз бол удам дагасан морьтон юм.
Түүний аав Питер Чарльз 2012 оны Лондоны олимпын аварга болж байсан бол Харри өөрөө 2024 оны Парисын олимпын аварга тамирчин.
Сэтгэгдэл ( 1 )
Ааваасаа хойш мундаг л яваа охин байна. Болж дээ.