Өнөөдөр 2025.11.05. Энэ оны 309 дахь өдөр бөгөөд он дуусахад 56 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандаж, 17 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр тохиож байгаа бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөлбөмбөгийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгчээ.
1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1935 онд “Монопол” тоглоом гарчээ.
1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.
1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” автомашинаа танилцуулсан билээ.
1991 онд Москва - Тель-Авив чиглэлд анх удаагаа шууд нислэг үйлджээ.
2006 оны энэ өдөр Саддам Хусейнд дүүжлэх ял оноов.
2021 онд Сьера Леонед бензиний цистерн дэлбэрч, 144 хүн амиа алдаж, 100 гаруй шархаджээ.
2024 оны энэ өдөр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёрдох удаагаа сонгогдов
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )