Монгол Улс 2025 онд 85.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 343.9 сая ам.доллароор экспортолжээ. Мах, махан бүтээгдэхүүний дийлэнхийг Хятад, АНЭ, Катар, Казахстан, Узбекистан, Вьетнам улс руу экспортолсон байна.
Монгол Улс уул уурхай, хүнд үйлдвэрээс гадна мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах бодлого баримталж буй. 2025 оны жилийн эцсийн байдлаар 67 үйлдвэр мах экспортлох зөвшөөрөл авчээ.

Сэтгэгдэл ( 0 )