
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Шувуун фабрик хүртэлх нийт 12.55 км урт, хоёр эгнээ бүхий, 7 метр өргөн зорчих хэсэгтэй зам барина. Авто замын хоёр талд явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Мөн 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолой суурилуулахаар зураг төсөлд тусгасан. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” гэв.


Сэтгэгдэл ( 0 )