Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 20

 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг барьж байна. Тус замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.

 

 

Энэ талаар “Грэйт роуд” ХХК-ийн инженер Г.Эрдэнэсүрэн “Уг авто зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй байна. Мөн хоёр талаараа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийнэ. Өнөөдрийн байдлаар суурь асфальт бетон хучилтын ажлыг дуусгаж, өнгөн асфальт бетон хучилтыг хийж байна. Мөн далангийн хажуу налууг төмөр бетон хавтангаар бэхэлнэ. Тус авто зам ашиглалтад орсноор Чингэлтэйн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг хуваарилахад чухал ач холбогдолтой” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.229.121.45) 2026 оны 05 сарын 21

1 км автозамыг 1 өдөрт тавьж байна цаана чинь .Монгол зам тавих хөгжлөөс 40 дахин хоцрогджээ гэдгийг энэ замын ажил баталж бх шиг.

0  |  0
Top