.png)
"Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн XVIII их хурал ням гарагт (2026.06.21) болж өнгөрлөө.
Хурлын үеэр МСНЭ-ийн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон. Ерөнхийлөгчид сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татаж, санал хураалт Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд зохион байгуулагдсан.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Лувсандашийн Нинжжамц нийт төлөөлөгчдийн 71.3 хувийн санал авч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хуралд нийт 301 мандаттай төлөөлөгчөөс 250 нь оролцож санал өгчээ.
"Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц "Жил бүр 200 гаруй сэтгүүлчийг гадаадад сургалтад хамруулан академик ур чадварт түлхүү анхаарч ажиллана. Орон нутгийн медиа хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж‚ өөрсдийн сантай болгоно. Уг сангаар дамжуулан судалгаа бүтээлд тэтгэлэг олгоно. Сэтгүүлчдийг ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг амьдралд ойр ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй. Энэ хариуцлагатай ажлыг улс төртэй хутгахгүй" гэлээ.
.png)
.png)


Сэтгэгдэл ( 0 )