Ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, сувилуулах үйлчилгээний хүрээнд 2026 онд эрхийн бичгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын байгууллагуудын жагсаалт гарчээ.
Ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагатай урьдчилан холбогдож, амрах хугацаа болон ор хоногийн захиалгаа баталгаажуулах шаардлагатай. Иргэд эдгээр байгууллагад 7 хүртэлх хоног амарч, сувилуулах боломжтой юм.
Үйлчилгээ авах ахмад настан сонгосон амралт, сувиллын газрын дансанд 70 мянган төгрөг хүртэлх төлбөрийг шилжүүлж, төлбөр төлсөн баримтаа харьяа сумынхаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэх ёстой.
2026 онд ахмад настнуудад эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын байгууллагуудын дэлгэрэнгүй жагсаалттай танилцана уу.


.jpeg)


Сэтгэгдэл ( 0 )