БЗД | 19-р хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

2026 оны 07 сарын 01

 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь 2,105 ам метр талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтыг хийж байгаа юм.

 

 

Барилгын ажлыг "Ди Би Ти Би" ХХК гүйцэтгэж, төслийг 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд аюулгүй, орчин үеийн шаардлага хангасан орчинд суралцах боломж бүрдэх юм.

 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top