Алба хаагчид 3628 иргэний амь насыг авран хамгаалжээ

37 минутын өмнө

 

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3628 хүний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2536 нь гал түймэр, 497 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн осол, усны болон уулын осол, төөрсөн сураггүй болсон, өндрөөс унах) 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 82 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 76 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top