Улсын заан Д.Анар Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртжээ

2026 оны 09 сарын 03

Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтлаа. Уг барилдаан 09 дүгээр сарын 01-ний өдөр болж, 13 орны тамирчин өрсөлджээ.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар өрсөлдөгч бүрээ дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдан ялснаар эх орондоо алт авчирлаа. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарчээ.

Улсын заан Д.Анар ийнхүү Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийн төрөлдөө түрүүлсэн нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэн дэх 5 дахь алтан медаль болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2026 оны 09 сарын 03

Хаха, анх удаагаа зодог шуудаг өмсөж байгаа, дүргүй ч шахалтанд ороод хүчээр барилдаж байгаа хэдэн нөхдийг дийлэхгүй бол улсын зааны хувьд онигоо биз дээ, нэг их гавьяа байгуулчихсан аятай сүржигнээд, баярлаад, бахархаад юм баймааргүй л санагдах, кк

0  |  0
Top