ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

Өнөөдөр 2026.10.20. Энэ оны 293 дахь өдөр бөгөөд он дуусахад 72 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 17 минутад мандаж, 17 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн статистикийн өдөр, Олон улсын тогоочийн өдөр тохиож байна. Чех улсад өнөөдөр Мод тарих өдөр бол Кенид Баатруудын, Гуатемалад Хувьсгалын, Вьетнамд Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Австрийн зохиолч, Нобелийн шагналт Эльфрида Елинек, Италийн дуучин Анжела Брамбати, Америкийн рэппер Snoop Dogg, жүжигчин Кэти Фезерстон,  Австралийн дуучин Данни Миноуг , Израилийн жүжигчин Алона Таль, Хятадын ширээний теннисчин Ма Лун, Өмнөд Африкийн супер модель Кэндис Свейнпол, Оросын жүжигчин, фотомодель, 2015 оны дэлхийн дэд мисс София Никитчук зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагджээ. Санал хураалтад 483291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.

1968 оны энэ өдөр Монголын тамирчид анх удаа олимпоос медаль хүртжээ. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болсон юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1803 онд АНУ-ын Сенат Луизиана мужийг худалдан авахыг батлав.

1822 оны энэ өдөр Англид “The Sunday Times” сонины анхны дугаар гарч байжээ.

1945 оны энэ өдөр Франц улсад эмэгтэйчүүдэд сонгох эрх олгов.

1955 оны энэ өдөр “Бөгжний эзний” сүүлийн хэсэг болох “Хаан эргэн ирсэн нь” ном гарчээ.

1958 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болов.

1963 оны энэ өдөр Франц газар доор цөмийн туршилт явуулжээ.

1965 оны энэ өдөр Индонезид коммунистуудыг хоморголон баривчлав.

1973 онд Сиднейн дуурийн театрыг 14 жил барьсны дараа Их Британийн хатан хаан II Елизавета нээв.

1992 оны энэ өдөр «Як-112» онгоцны анхны нислэг болжээ.

1993 оны энэ өдөр Лондоны амьтны хүрээлэнд Жеймс Бонд, Индиана Жонсын тухай кинонд гарч од болсон Белинда аалз үхжээ.

2017 онд Сирийн иргэний дайн: Сирийн ардчилсан хүчин (SDF) Ракка дахь кампанит ажилд ялалт байгуулснаа зарлав.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ  

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top