Урлаг, спортын тойм: Латиф агсны хүүг Туркэд алан хядагчид барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06


 

 

 

Zindaa.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн урлаг, спортын тоймыг уншигч танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

 

Энхтуулын эршүүд зан урлагийнханд үгүйлэгджээ

 

 

...“Алтан гадас” авахдаа Төрийн ордонд халамцуу морилж, арын хаалганы гавьяатнуудад хатуу боловч үнэн үг чулуудаад...

 

”Эр хоёр загал”

 

 

...Үнэхээр ч тэд сүүлийн үед үсээ ургуулж, дээлээр гоёод л ижилхэн харагдах болсон шүү. Гавьяат дуучин С.Жавхлан таргалах тусмаа...

 

 

Хятадуудад ”Алсад суугаа ээж” дууны эрхийг хэдээр зарсан бэ?

 

 

...Энэ дуу Хятад даяар ХИТ  болж эхэлмэгц хятадууд эх хэл дээрээ хөрвүүлэн дуулжээ. Эх сурвалжийн мэдээллээр бол энэ дууг Хятад хэл дээр дуулах эрхийг...

 

 

Топ Э.Одгэрэлээр киногоо чимж байна

 

 

...Гэтэл өнөөдөр ёстой л хаана байна тэр жүжигчид гэж асуумаар. Ямартай ч алтан үеийнхэн жам ёсоор хорвоог орхисон, мөнгөн үеийнхэн нь насандаа дарагдаад урлагаа орхилоо. Үлдсэн хэд нь...

 

 

Намар нээлтээ хийх “Аравт” киноны трейлер гарлаа

 

 

Монголын талаас “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин СТА Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тоглож байгаа бол найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажиллаж байна. Тус киноны хөгжмийг нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичиж удахгүй олны хүртээл болгохоор бэлэн болжээ. Хүлээн авна уу...

 

 

Чинбаагийн тоглолтонд “Sweetymotoin”дуулахгүй, харин эсрэгээрээ

 

 

...Анхны бие даасан тоглолт гэдэг утгаараа түүний продюссерлэдэг “Sweetymotion” хамтлагийн охид уран бүтээлээрээ бэлэг...

 

Пүүжээ эдийн шуналтай болжээ

 

 

...Эерэг дүр бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа үзэсгэлэнт бүсгүй эдийн шуналтай болсон байна.  Учрыг тодруултал ...

 

 

Латиф агсны хүүг Туркэд алан хядагчид барьцаалжээ

 

 

 

...Тэрээр бусдыг  дуурайх, хошин өгүүллэг унших зэрэг ганцаарчилсан тоглолтыг түлхүү хийдэг авьяастай нэгэн.  Тэр л авьяаслаг үзүүлбэрүүдээсээ  үзүүлж яваад Нурбулан маань  лалын хэт даврагсдад барьцаалагдан...

 

 

Дүрд хувирсан дуучид

 

 

 

Сүүлийн үед олны танил дуучид кино урлагт хүч сорих нь элбэг болсон. "Камертон" -ны Д.Болд "Би чамд хайртай-2" кинонд тоглохдоо 12 кг хасч...

 

«Нисванис» уламжлал ёсоор фэнүүдээ баярлуулна

 

 

Тэгвэл тус хамтлаг уламжлал ёсоор үзэгч, сонсогч фэнүүддээ ээлжит тоглолтоо хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Сонирхуулахад хамтлагийн ахлагч Амгаа хуримаа хийх гээд...

 

 

Со гавьяатын тунирхал

 

... Түүнийг 2010 онд гавьяат авахад нь аймаг орон нутгаас нь “тоогоогүй”-гээс гадна Ламын Гэгээний ойн нээлтийг “Үлэмжийн чанар” дуугаараа нээхээр ирсэн Со гавьяатыг дуугаа дуулах үеэр...

 

 

Энэ сарын сүүлээр монгол киноны хур бууна

 

 

...“Богд хаан” киног Монголын кино урлагийн академийн захирал Б.Цогтбаяр найруулан тавих гэж байгаа нь бас л хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хар тамхичны амьдралын тухай гардаг “Амьдрах тасалбар” киног найруулсан жүжигчин...

 

Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголын эстрадын урлагт том түлхэц өгсөн

 

 

...Анхны поп дуучид болох Б.Нандинцэцэг, Уранчимэг, Ч.Насантогтох нарын халааг авсан поп хатагтай Б.Сарантуяа “Инээмсэглэл” хамтлагт анх дуулж эхэлснээр олны танил болсон билээ.

Хамтлагууд төрөн гарахдаа өөр өөрийн шинэ шинэ урсгалыг нээж бий болгох зорилготой гарч ирдэг байна.

 Монголд өнөөдөр олны шүтээн болсон хамтлаг дуучид нэмэгдсээр байна.Одоогийн эстрад хамтлагуудын тоглож байгаа хэв маягаар нь дараах байдлаар ангилсан байна...

 

Домогт хөлбөмбөгч Франко Барези Монголын хөлбөмбөгчдийг дэлхийн тавцнаа гаргана

 

...Ийнхүү Монголын хөл бөмбөгчдийг дэлхийн тавцнаа гаргах гарцыг нээхээр домогт “Милан”-чууд Улаанбаатарт ажиллаж эхэллээ.Франко Базели хөл бөмбөгчийн замналаа анх 1977 онд эхэлж, “Милан” баг нь Италийн аваргын цомыг зургаан удаа, Европын цомын аваргыг гурван удаа, Европын супер цомын аваргыг хоёр удаа тус тус хүртсэн юм. Мөн багаараа дэлхийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж дэлхийг шуугиулсаар ирсэн “Милан”-ын амжилт нь шилдэг хамгаалагч, “20 дугаар зууны хурц од” Франко Барезитай салшгүй холбоотой.    

Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс...

 

”Говь Шанх”-ын даншигт “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хээр хязаалан түрүүлж, “Морьт Хангай”-н Т.Эрдэнийн хүрэн хязаалан аман хүзүүдлээ

 

1.Өмнөговь аймгийн харьяат "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн хээр хязаалан /уяач нь Мөнхтайван/ түрүүлж,

2.Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн харьяат "Морьт хангай" группын ерөнхийлөгч Т.Эрдэнээгийн хүрэн,
 
3.Айргийн гуравт...

 

Сенсааци: Асашёорюү “LV” брэнд дэлгүүрийг согтуу түйвээж, олон сая долларын өрөнд уналаа

 

 

...Үүний дараа их аварга гэнэт агсарч оргилуун дарсны хундагыг эхлээд шиджээ. Дараа нь оргилуун дарсыг ч авч шидсэн байна. Улмаар ширээ, буйдан бүгдийг нь авч чулуудан шил толь болсон дэлгүүрийг яг л гамин талсан мэт болгожээ. Хамгийн “тэнэг” нь, ийнхүү дайн дажин болж байхад мөнөөх бүсгүй “Би сонгосон бараагаа авч явна” хэмээн тас тэврээд гуйвж дайван зогссоор байжээ. Эх сурвалжийн яриагаар бол...

Энэ жилийн наадмаар аваргалсан С.Мөнхбат аймагтаа үзүүрлэлээ

 

 ...Увс аймгийн наадамд өнөө жилийн улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага  Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос...

 

Японы сумогийн их аварга Асашёорюү наадамчдын өмнөөс морь харж дахин сенсааци дэгдээлээ

 

 

...Тэдгээр гэрүүд дотроос хүмүүс гарч ирж пай пүй болцгоон, хажуугаар нь өнгөрөх хүмүүс гайхшран зогтусавч Дагвадорж жишим ч хийгээгүй аж. Тэрээр морь харж дуусаад өнөөхөө сэгсэрч шувтраад машинд суун одсон байна. Сумогийн их аварга тэр үед...

 

Улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр баривчлагдав 

 

...Тэрээр долоон сарын 29-30-ны өдрүүдэд аймгийнхаа наадамд очиж, тэндээ зодог тайлах ёслол хийгээд нутгийн зон олон, захиргаанаасаа 5 сая төгрөгөөр мялаалгасан байжээ.  Мань хүн 10 орчим граммаар гялгар уутанд боосон мансуурах бодисыг тээвэрлэж...

 

 

 

Азийн наадмаас аваргатай болж алдаа, оноогоо ч дэнсэллээ

 

...Гэтэл олон улсын тэмцээн шүүх эрхтэй хоёрхон шүүгчтэй. Азийн холбоодыг даган өдгөө хоёр холбоо болон хуваагдаад байгаа нь ийнхүү тамирчны амжилтыг дутуу үнэлүүлсэн явдал болсныг олон үзэгч хэлж байсан. Бүр тодруулбал, тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан...

 

 

А.Сүхбатын алдсан тэмдэг арван жилийн дараа Увсаас аварга төрүүлэв үү?

 

 

...Тэрээр аварга болсныхоо дараа хадам аав, дархан аварга.Баянмөнхийнхөө хамтаар тэр даруй Увс аймгийг зорьж  Увс аймгийн наадамд зодоглосон юм. Хашир, юм мэдэх хүмүүс Аварга төрмөгц Увс руу аваад явчихлаа даа. Дараагийн аварга тэнд төрөх хэрэг. Баянаа авврга арван хэдэн жилийн дараахаа бодож" хэмээн  ярилцаж байсан нь саяхан. Энэ хэдийгээр цуу яриа төдий тухайн үед санагдаж байсан ч...

 

Их аварга Д.Дагвадоржгүй сумо тавган дээрх хөөлт муутай удсан мантуутай адил

 

 

...Монголоос гадна дэлхий нийт сумог сонирхохгүй байгааг Япончууд өнгөрсөн хавар Япон даяар шуугиан тарьсан найрааны асуудалтай холбож байгаа ч үнэндээ Сумогийн дэвжээг шартай омголон барилдаанаараа чимж байсан их аварга Д.Дагвадорж сумо бөхийн амин сүнсийг аваад явчихжээ...

 

 

 

Увсын бөхчүүдээс халгаад өөр нутгийн хүчтэнүүд зүглэсэнгүй

 

 

...Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадамд өөр нутгийн бөхчүүд ирж барилдсангүй. Учрыг лавлаваас Увсын бөхчүүдээс өөр аймгийн хүчтэнүүд халгаад ер ирж барилддаггүй гэнэ. Үнэхээр ч...

 

Б.Батцэцэг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

 

 

...Энэ жилийн дэлхийн аваргад дэлхийн 55 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байгаа. Тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эдгээр жинд Монголын багаас...

 

 Урлаг,спортын алба.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top