Энхтуулын эршүүд зан урлагийнханд үгүйлэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 31

Шийдэмгий, шударга, шулуун зан, хатан зоригтой болохоор СТА О.Энхтуулыг тойрон хүрээлэгчид нь их үнэлдэг.  Гавьяатын энтэй СТА О.Энхтуул  одон медаль, нэр төр хөөцөлддөг нэгнийг үздэггүй.  Тиймдээ ч Драмын театрын дарга байсан Н.Сувдын өөдөөс үг сөрөх хатан зориг зөвхөн Ө.Энхтуулаас гарч байсан юм. “Алтан гадас” авахдаа Төрийн ордонд халамцуу морилж, арын хаалганы гавьяатнуудад хатуу боловч үнэн үг чулуудаад авсан удаатай. Түүний энэ зан урлагийнханд мөн ч их үгүйлэгджээ. Германд амьдралаа төвхнүүлээд байсан О.Энхтуулыг эх орондоо ирсэн сургаар урлагийнхан түүнтэй уулзах гэж зорьж очдог нь их болсон гэнэ.  Ямар сайндаа л түүнтэй уулзсан нөхөд нь чиний шударга зан дутагдаад байна,  эх орондоо удаан байж,  урлагийнханд хатуу ч гэсэн үнэн үгээ хэлээрэй гэж  гуйх, аргадах зэрэгцэн  хэлж байна лээ. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top