Со гавьяатын тунирхал

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04


 

Улсын наадмын дараа  олон аймгийн тэгш ойнууд боллоо.  Нутгаа зорьсан наадамчдын цуваа хөдөө тийш  хөвөрч  аймгууд наадмынхаа бай шагнал,  тухайн аймгаас төрөн гарсан алдар цуутнууд гээд юм юмаараа өрсөлдөв.  Баянхонгор аймгийн хувьд аймаг байгуулагдсанынхаа 70 жилийн ойг  Гавьяатаараа гайхуулсан наадам хийхээр хэдийнээс зэхжээ.  Нутгаасаа төрөн гарсан олон алдартнуудад урилга заллага илгээхэд дийлэнх нь нутагтаа наадаад буцлаа. Гэхдээ зарим гавьяатууд тухайлбал  МУГЖ, Төрийн шагналт Д. Сосорбарам анхнаасаа  аймгийнхаа 70 жилийн ойд очихгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ.  Түүнийг 2010 онд гавьяат авахад нь аймаг орон нутгаас нь “тоогоогүй”-гээс гадна Ламын Гэгээний ойн нээлтийг “Үлэмжийн чанар” дуугаараа нээхээр ирсэн Со гавьяатыг дуугаа дуулах үеэр микрофон нь хэд хэдэн удаа тасарсан аж. Үүний дараа аймгийн ХДТ-т болсон тоглолтонд энэ байдал давтагдсаныг гавьяат маань эдгээр техникийн саатлыг санаатай үйлдэл гэж үзсэн төдийгүй нэлээн гомдолтой байгаа  аж. Харин тус аймгийнхан гавьяатыг аймгийн удирдлагуудтай үзэл бодол, намын харьяаллын хувьд таарамжгүй байдгаас дээрх байдал үүссэн гэсэн яриа чих дэлсэв. Ямартай ч энэ мэт тунирхлаас болоод Со гавьяат тунирхаад  аймгийнхаа 70 насны баярт ирсэнгүй.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top