Сүүлийн үед гарч байгаа кино бүрийн нэрийн хуудас болсон топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн өөрийн хэв маягаа өөрчилжээ. Эерэг дүр бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа үзэсгэлэнт бүсгүй эдийн шуналтай болсон байна. Учрыг тодруултал топ модель маань “ТВ Коктейль” хамтлагийн хоёр дахь уран бүтээл болох “Мөнгөний гахай” инээдмийн кинонд эдийн шуналтай, сувдаг сэтгэлтэй эмэгтэйн дүрийг бүтээж байгаа нь энэ гэнэ. Энэ намар нээлтээ хийх тус кинонд Пүүжээгийн дүрийг уран бүтээлчид нь шулмын дүр гэж дүгнэж байсан. Жүжигчний ур чадвар шаардсан энэ дүрд Пүүжээ сайн хувирсан болохоор киноны ажил урагштай яваа гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )