Чинбаагийн тоглолтонд “Sweetymotoin”дуулахгүй, харин эсрэгээрээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

   Нэг үе түүнийг “Эмоушн”-ы Чинбаа гэдэг байсан. Харин АНУ-д хэсэг хугацаанд уран бүтээлээ туурвиж, амьдарч ирснээс хойш төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат гэх болсон. Тэрбээр ирэх намар бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Түүний тоглолтод “Sweetymotion” хамтлагийн “Number one” тоглолтод оролцож байсан Lamer jones, Веnjamin Johnson болон АНУ-ын хэд хэдэн хөгжимчин уригджээ. Мөн “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр ч оролцохоор тохирсон гэнэ. Анхны бие даасан тоглолт гэдэг утгаараа түүний продюссерлэдэг “Sweetymotion” хамтлагийн охид уран бүтээлээрээ бэлэг барина. Гэхдээ дуулахгүй, харин эсрэгээрээ Хөгжим бүжгийн коллеж төгссөн тэд Чинбаагийн хөгжмийн бүтээлүүдийг хийл болон төгөлдөр хуураар эгшиглүүлэхээр төлөвлөсөн гэнэ шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top