”Эр хоёр загал”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

 УИХ-ын гишүүн Н.Батбаяр дуучин С.Жавхлангийн "Тулганы гал бадраах ёслол"-ын шүтэн бишрэгч болсон гэнэ. Дуучин С.Жавхлан 21 аймгаар аялан тоглолт хийж байгаа. Харин түүнтэй хамт УИХ-ын гишүүн Н.Батбаяр тулганы галыг нь өрдөж яваа сурагтай. Тэднийг ийнхүү салахгүй байгааг нь харсан нутгийн зон олон "Эр хоёр загал" хэмээн хочилж байгаа сурагтай. Үнэхээр ч тэд сүүлийн үед үсээ ургуулж, дээлээр гоёод л ижилхэн харагдах болсон шүү. Гавьяат дуучин С.Жавхлан таргалах тусмаа УИХ-ын эрхэм гишүүн Н.Батбаяртай адилхан болж байгаа. Харин эрхэм гишүүн үсээ ургуулах тусам С.Жавхлантай ижилхэн болж байгаа юм.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top