Намар нээлтээ хийх “Аравт” киноны трейлер гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02

XIII зууны үеийн цэргийн зохион байгуулалтаас хамгийн шилдэг нь болох Чингис хааны бий болгосон аравтын цэргийн зохион байгуулалтын тухай өгүүлэх“Аравт” хэмээх түүхэн уран сайхны кино ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа билээ. Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхэлсэн энэ киног Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтан хийж буй энэ киноны анхны трейлер гарчээ. Монголын талаас “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин СТА Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тоглож байгаа бол найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажиллаж байна. Тус киноны хөгжмийг нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичиж удахгүй олны хүртээл болгохоор бэлэн болжээ. Хүлээн авна уу.


А.Аюурзана
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top