МУГЖ С.Жавхлангийн дуулснаар Монголын ард түмний хүртээл болсон “Алсад суугаа ээж” дууг Өвөрмонголын Удмаа хүү “Авьяаслаг хятадууд” тэмцээнд оролцохдоо дуулж тэрбум гаруй хятадуудыг уяраан шүүгчдийг уйлуулсан билээ. Уг дууны шүлгийг П.Лхагвасүрэн хөгжмийг А.Төгсжаргал нар зохиосон юм байна. Энэ дуу Хятад даяар ХИТ болж эхэлмэгц хятадууд эх хэл дээрээ хөрвүүлэн дуулжээ. Эх сурвалжийн мэдээллээр бол энэ дууг Хятад хэл дээр дуулах эрхийг Монголын талаас албан ёсоор авсан гэнэ. Харин хичнээн төгрөгийн төлбөр төлсөн нь тодорхойгүй байна. Хятад хэл дээрх хувилбар нэг иймэрхүү дуу болж.
Д.Билгүүн.
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 2 )