Салхины дээд хурд
Энэ аймшигт амжилтыг Америкийн Оклахома мужид бүртгэжээ. 1999 онд болсон F5 зэрэглэлийн хар салхины хурд 511 км/цагт хүрч байсан билээ. Бүхэл бүтэн мужийг сүйтгээд зогсохгүй хэдэн арван хүний амийг авч одсон юм. Одоогоор энэ үхлийн шуурганы хурдын амжилтыг эвдэгч гарч ирээгүй байна.
Хамгийн хуурай газар
Манай дэлхий дээрх хамгийн ангасан хуурай газар нь хамгийн аагим халуун бүс нутагт л байгаа даа. Yгүй энэ буруу ойлголт байна. Хамгийн хуурай газар Антарктидад байдаг аж. Нэр нь «хуурай хязгаар». Энэ хязгаар нутаг усны бараа харалгүй хоёр сая жил болж байгаа гэнэ. Байнгын салхи шуургатай газар. Энд цас, мөс, усны барааг олж харна гэж байхгүй. Антарктид шүү дээ, уг нь. Салхиных нь хурд 320км/ц хүрнэ.
Хамгийн өндөр хэм
Дэлхийн хамгийн халуун цэг болох Лутын цөлд цельсийн 70.5 хэм хүртэл хална. Хэрвээ харь гаргийнхан энэ цөлд ирж таарвал «Дэлхий дээр амьдрал байхгүй юм байна» гээд буцаад явах болов уу. Уг нутагийн гадарга нь тэр чигтээ галт уулын хар лаваар хучигдсан ажээ.
Хамгийн нам хэм
Антарктид дахь Оросын Дорнод баазад агаарын хүйтэн 90 хэмд хүрдэг байна. Тэнд гэхдээ хүн амьдарч байгаа юм. Станцын ажилчид, оршин суугчид. Бараг л сансрын хэм гэсэн үг. Хамгийн хүйтэн үе нь найман сард болдог.
Хамгийн урт аянгат цахилгаан
Энэ үзэгдэл Далласт бүртгэгдсэн. Тухайн үед цахилгааны урт нь 118 км болж байжээ. Ийм үзэгдэл маш ховор болдог талаар мэргэжилтнүүд тэмдэглэж байсан. Жинхэнэ мангас гэж үүнийг хэлэх байх.
Хамгийн хүчтэй газар хөдлөлт
1960.05.22. Энэ өдөр Чилид рихтерийн шаталбараар 9,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ өдрийг Чилийн бүх ард түмэн харуусан дурсдаг. Мянга мянган хүн толгой хорогдох орон гэргүй болж, өнөөг хүртэл хэдэн зуун хүн ор сураггүй алга болсонд тооцогддог.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )