Гурван талын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

Япон, АНУ, Филиппин улс гурван талын уулзалт зохион байгуулж, далайд аюулгүй байдлыг хамтран хангах асуудал хэлэлцэхээр тохиролцсон байна.

Японы Гадаад харилцааны сайд Такэши Ивая болон Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало нар Италид болсон “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийхдээ ингэж тохирсон тухай Японы олон нийтийн телевизийн NHK суваг мэдээлжээ.

“Суурь үнэт зүйлс болон зарчмуудыг адилхан баримталдаг Филиппин улстай бид олон улсын асуудал, мөргөлдөөнүүдийг, түүний дотор Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлыг эв зүйгээр зохицуулах зорилгоор нягт хамтран ажиллахыг хүсэж байна” гэж Японы гадаад харилцааны сайд тэмдэглэсэн байна. Бүс нутгийн зарим улс Спратли бүлэг арал болон түүний ойролцоох Параселийн арлуудын харьяаллын талаар гомдолтой байдаг учраас Өмнөд Хятадын тэнгист нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байгаа юм. Энэ маргаанд БНХАУ, Вьетнам, Бруней, Малайз, Филиппин зэрэг улс татагдан ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top