Өмнөд Хятадын тэнгист пуужингийн хэлтэрхий унана хэмээн сэрэмжлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

БНХАУ-ын Тэнгисийн аюулгүй байдлыг хангах газар энэ сарын 3-ны өдөр Өмнөд Хятадын тэнгисийн усан бүсэд пуужингийн хэлтэрхий унана гэж өнөөдөр /2024.02.01/ сэрэмжлүүлэг гаргажээ. Ингэхдээ шалтгааныг нь тодруулаагүй байна.

Сэрэмжлүүлэгт дурдсанаар, энэ сарын 3-нд орон нутгийн цагаар 07.00-08.00 цагийн хооронд Өмнөд Хятадын тэнгисийн усан хилийн бүсэд, тодруулбал, Хайнань арал орчим пуужингийн хэлтэрхийнүүд унана. Тухайн цагт тус бүсэд хөлөг онгоц орохыг хориглоно. Урьд өмнө пуужин харвахаас өмнө ийм сэрэмжлүүлэг гаргаж байжээ. Өмнөд Хятадын тэнгист оршдог Хайнань арал дээр Вэньчан сансрын буудал байрладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top