Сүүлийн үед Монголын үрс маш олон бож байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч үүнийг дагаад сөрөг үзэгдэл ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тодруулбал төрөлхийн гажигтай хүүхдийн төрөлт сүүлийн үед орон нутаг болон нийслэлд ихээр бүртгэгдэх боллоо. Ганцхан жишээ, Өмнөговь аймагт цээжний хөндийд байх ёстой хүүхдийн зүрх гадна талдаа хоолойгоор нь гарчихсан, хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаа дээрээ гарсан хүүхэд төрсөн. Энэ бүгд гажиг төрөлт цианит натригаас болсон бөгөөд Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхний дүгнэлтээр нотлогдсон гэдгийг нутгийн иргэд ярьж байсан удаатай. Үүнээс уул уурхайг ил болон далдааар хөгжүүлж байгаа аймгуудад ийм хүүхэд төрсөн жишээ нэг биш байгаа. Мэдээж тэдгээр хүүхэд амьдрах чадваргүй болохоор эцэг эхийнхээ зүрхийг зүсэн мөнх бусыг үзүүлцгээсэн. Тэдгээр иргэд дахин хүүхэдтэй болохоос зүрх нь үхэж байгаа. Уул уурхайн компанид ажилладаг, эсвэл тийм бүс нутагт амьдарч байгаа хүнээс эрүүл цовоо хүүхэд төрөх магадлал маш бага учраас тэр.
Харин нийслэлд төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эхийнхээ хэвлийд байхдаа бохир агаараар хордсон. Бие суль, дархлаа тааруу эхчүүдээс амьдрах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн гажигтай хүүхэд л төрж байгаа.Тэдгээр хүүхдүүдэд чимээгүйхэн шиг унтуулдаг тариа хийдэг гэх яриа ч бий. Үүнийгээ улсын нууц, бүх нийтийг айлгахгүй гэсэндээ тас нууцалдаг юм байх.
Үүнийг батлах нэгэн тоон жишээг та бүхэнд хүргэе. Монгол Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсч байгаа. 1997 онд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь 2.3 хувь байсан. Харин 2002 онд 7.1 хувь болсон бол 2007 онд 12.4 хувь болж тус тус өсчээ. Нийслэлд 1990-2004 онд төрөлхийн гаж хөгжилтэй 341 хүүхэд төрж, 1000 амьд төрөлтөд 1.48 гаж хөгжилтэй нярай байсан бол 2004 онд 2.15 болжээ. Түүнчлэн 2005-2008 онд Улаанбаатар хотын хэмжээнд 88 мянга гаруй эх төрснөөс 336 тохиолдол төрөлхийн хөгжлийн гажигтай байжээ. Төрөлхийн гаж хөгжлийн хувьд зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг хөгжил илүү тохиолддог болох нь тогтоогдсон.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан судалгаанаас сонирхуулахад, дэлхий нийтэд 2000 гаруй төрлийн төрөлхийн ил болон далд гаж хөгжил бүртгэгджээ. Дэлхий дээр жилд ойролцоогоор 130 сая төрөлтөөс 6 хувь нь буюу 7.9 сая нярай төрөлхийн гаж хөгжилтэй төрж байна. Үүнээс 3.2 сая нь энддэг байна. Нийт гаж хөгжилтэй нярайн 25 хувь нь хавсарсан гажигтай байдаг. Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий нь хүзүү толгойн орчим тохиолдох нийт гаж хөгжлийн 65 хувийг эзэлдэг. Манай улсад сүүлийн гурван жилд 310 гаж хөгжилтэй нярай бүртгэгдсэн. Үүний 51.64 хувь нь хөдөө орон нутгаас бүртгэгдсэн байна. Эдгээрээс 75 тохиолдол буюу 23.8 хувийг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй нярай эзэлж байна.
Энэ бүхэнд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулж ажиллах цаг нь болсон ч салбарын тэргүүний нүдэнд иргэн Намбарын хүү л харагдаж, сэтгэлд нь бодогдож байгаа болохоор бусдын хүүхдийг бодох сэхээ ч алга. Өнөөдөр төрөлхийн гажигтай хүүхдийн тоог бууруулахын төлөө олон улсад цөөнгүй арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ. Тухайлбал ургийн хөгжил гаж байгаа эсэхийг гэдсэнд байхад нь оношилж, “но”-той бол аборт хийдэг. Гэхдээ аборт болон түүний дараах эмчилгээг нь төрөөс хариуцан, зөвлөгөө өгч, дахин жирэмслэхэд нь төрийн хамгаалалтад авах хүртэл нь хүндээ анхаарал хандуулдаг байх юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй эсвэл төрөлхийн гажигтай хүүхдээ эцэг, эх нь голвол тэднийг асрах тусгай байр хүртэл гаргаж, тэднийг асарч байгаа иргэнд улсаас тэтгэмж өгдөг.Тэгвэл манай улсад төрөхлийн гажигтай хүүхэд төрсөн л бол аль болох нууж, чимээгүй цааш нь харуулахын түүс болж байгаа. Цаашлаад бүгд л хариуцлагаас бултахыг хичээдэг нь энэ чиглэлд анхаарал хандуулах цаг болсны дохио биш үү? Хүн ардаа сэргийлж, өөрсдөө хариуцлагаас бултах гэж байгаа бол ядаж энэ төрлийн мэдээллээр хангах төсөл, аян зохион байгуулаад өгөөч ЭМЯ-ныхаан.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )