Киплингийн олны хүртээл болоогүй 50 шүлэг олдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Домогт “Маугли”-гаар алдартай Английн анхны Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Редьярд Киплингийн олны хүртээл болоогүй 50 шүлэг олдсон талаар  “The Guardian” сонинд мэдээлсэн байна.

Алдар зохиолчийн дэлхийн дайны үед бичин үлдээсэн шүлгүүдийг Америкийн судлаач Томас Пинни архивын баримтуудаас олж илрүүлжээ.

Сонирхолтой ховор бүтээлүүдийг энэ сард нийтэд дэлгэн үзүүлэхээр зэхэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top