Шотландын номын санд XVIII зууны үед хамаарах Японы хуйлмал уран зураг тоосонд дарагдан хадгалагдаж байсныг саяхан олж дэлгэжээ.
30 метр урттай энэхүү сонгомол хуйлмалыг одоогоос 300 жилийн өмнө Японы алдарт зураач Фуруяма Моромаси зурсан болохыг шинжээчид бийрний тавилтыг нь үндэслэн тогтоогоод байгаа юм.
Тухайн үеийн Токио хотын байдал,дэлгүүр хоршоо,театр,угаалгын газруудыг ч уран нарийн тод томруун дүрсэлсэн энэ зургийг Эдинбургийн төв номын санд XIX зуунд Японы аж үйлдвэрийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож явсан Шотландын нэгэн инженер дурсгасан байна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )