Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй гэрэл зурагчин Гурски

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Германы гэрэл зурагчин Гурски 1955 онд Лейпциг хотноо төржээ. Рекламны гэрэл  зураг хэрхэн авахыг эцгээрээ анх заалгаж байсан тэрээр  Эссений Фольквангийн сургууль болон Дюссельдорфийн урлагийн академийг төгсжээ.Өнөөдөр тэрээр өөрөө  дэлхийн хамгийн өндөр өртөгтэй гэрэл зурагчны нэрийн хуудас болж чадсан юм. Өндөр цэгээс өргөн дурангийн  хүчээр авсан хот орон, байгалийн  үзэмжит төлөв байдал, олон мянган хүмүүс цугласан ховорхон тоглолтын зургуудыг мэргэжлийн маш өндөр түвшинд том хэмжээгээр боловсруулан буулгадгаараа Гурски алдартай билээ.

Түүний гэрэл зургуудаас хамгийн үнэмлэхүй өндөр үнэд хүрсэн нь 2011 онд авсан “Рейн II” зураг юм. Энэ гэрэл зургийг украйны бизнесмен Виктор Пинчук  4,4 сая доллароор  худалдан авчээ.

Мөн түүний 1999 онд авч байсан “99 цент” зураг 2007 онд 3,34 сая долларын үнэд хүрч байсан баримт бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top