“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдралаас намтарчилан бүтээсэн “Жобс” киноны албан ёсны нээлт тодорхой бус шалтгааны улмаас хойшлогдох болжээ.
Холливудын од Эштон Катчер гол дүрд нь тоглож буй энэ кино ирэх 4 сарын 19-нд нээлтээ хийх байсан юм. Зохион байгуулалт ,маркетингийн дотоод асуудалтай холбоотой тул “Open Road Films” компанийхан нээлт хойшлогдох шалтгааныг олон түмэнд дэлгэхийг хүсэхгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )