Майкл Жексоны хар бүрх болон өрөөсөн бээлий хэдээр үнэлэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Парис хотноо саяхан өндөрлөсөн  “Drouot” дуудлагын худалдааны  ээлжит арилжаагаар алдарт Майкл Жексоны өмсөж байсан хар өнгийн бүрх 8,5 сая Еврогоор амжилттай  зарагдлаа.

 “Зөвхөн Майкл Жексонд зориулан бүтээв “ гэсэн алтан утсаар эмжин бичсэн бичиг  энэ малгайн дотор  талд оёссон байгаа юм.

1984 оны 8 сарын 25 –ны Нью –Йорк хотноо болсон тоглолтын дараа тэрээр энэ малгайгаа дуучин Жонантан Дэвист бэлэглэсэн ажээ.

Мөн Сваровски загвартай талстаар чимэглэсэн Майкл Жексоны цагтаа “American Music Awards”–ийн шагнал гардан авахдаа өмсөж байсан энэхүү хар өнгийн бээлий Лос-Анжелесийн урлагийн бирж дээр 199,069 мянган долларын үнэд хүрлээ.

Сонирхолтой нь Жексон алдарт “Thriller” цомгоо бүтээсний төлөө авсан энэхүү шагналаа гардахдаа  зөвхөн өрөөсөн гартаа энэхүү бээлийг өмссөн байжээ.

Хожим тэрээр домогт хар бээлийгээ өөрийгөө шүтэн бишрэгч хүнд өвчтэй хүүхдэд бэлэглэсэн байдаг.

Чухам ямар шугамаар энэ бээлий  “Nate D. Sanders” биржийн мэдэлд  ирсэн талаар одоохондоо нууц хэвээр байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top