“Gangnam Style” дууны зохиогч Сочид цэнгэн хөгжилдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

 “Gangnam Style”  дууны зохиогч, өмнөд солонгосын реппер  дуучин Psy \Пак Чэ Сан  \ 2014 онд Өвлийн олимп болох оросын рашаан сувилалын Сочи хотод энэ 4-р сард тоглолтоо хийнэ.

 “4-р сарын 13-нд “Скай Клаб энд Концерт Холл”-ын тайзан дээр реппер  дуучин Psy  ая дуугаа анх удаа Оросын үзэгчдэд  хүргэх юм.

.Энэ үдэшлэг дээр “Хангүүг реппер”-ээс гадна оросын нэрт дуучид дуулах юм байна.

 Одоогоор хамтран оролцогчдын  жагсаалт бүрэн шийдэгдээгүй байгаа юм. .  2012 оны хамгийн шуугиантай “Gangnam Style”  дууны клип 7 сарын дотор “Youtube” дээр  1,5 тэрбум үзэгчдийг байлдан дагуулж үнэмлэхүй амжилт тогтоож чадсан билээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top