ИНЕГ-ын хэлтсийн дарга Э гэгч нь иргэн Д-тэй бүлэглэн 783 сая гаруй төгрөг угааж байсан нь тогтоогдсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард ИНЕГ-ийн зорчигч бүртгэлийн сүлжээний сонгон шалгаруулах төсөлд зарцуулах төсвийн хөрөнгөөс мөнгө завшсан байна. Мөн ИНЕГ-ын хэлтсийн дарга Э нь Хонг-Конгийн нэр бүхий таван компаниар дамжуулан дээрх мөнгийг угаасан гэнэ. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангид саатуулан шалгаж байгаа гэлээ. Эрүүгийн хуулийн 150-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
MANAI MONGOLIIN SHORON BAYCHUUDAAR DVVREH NI YADUU TARCHIG HORIGDOLUUD MINI NAAD LUIVARCHIDAA HASHRAAJ BAIGAAD NUUSAN HAASANIIG NI AVAAD BAIGAARAI