Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улс автобензин, дизель түлшний нөөцөө хэвийн түвшинд хадгалж байгаа бөгөөд:
Мөн наймдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол улсад 162 вагон 9720 тонн АИ-92 автобензин орж иржээ.
Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгджээ.
Шатахуун түгээх станцуудад шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд нөөц тасалдахгүй болж дугаарлалт буурсан талаар албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )